DIRECTOR GREETING

Манай веб сайтад зочилсон таны энэ өдрийн амгаланг айлтгая!

Та , манай сайтад зочилсноор, багахан цагийн дотор, Монголын ард түмний үе үеийн шилдэг урчуудын гарын болон оюуны ур, сэтгэлгээний өндөр түвшинг яруу тодорхой илтгэх ховор содон үзмэрүүдтэй танилцаж, цэцэн билэгт ард түмнийхээ дүрслэхүйн урлагийн олон төрөл зүйлийн өв дурсгалуудыг бахархан, цаашид улам гүнзгий үзэж танилцах сурч, судлах санаа төрж сэтгэлийн таашаал авах болно гэдэгт итгэж байна.

Монгол хүмүүн бид, өнө эртний баялаг түүх, өвөг дээдсийн баатарлаг үйлс, уламжлан ирсэн арвин баян өв соёлоороо омогшин бахархаж, ирээдүй хойчид урлан туурвих, бүтээн байгуулах хүч зоригоо нэмж байдаг билээ.

Г.Занабаазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олон бид, Монгол туургат ард түмнийхээ ур ухаан, авьяас билэгийн бодит нотолгоо, гэгээн бахархал болсон хосгүй ховор дурсгал, үнэт үзмэрүүдийгөөрийн орны иргэд олон нийт болоод харь холын орнуудын зочин жуулчин олон хэлийн хүмүүст дэлгэн танилцуулж үйлчлэн нэг ёсондоо тэдэнд эх орны бренд үйлчилгээгээр оюуны хөрөнгө оруулалт хийж байгаараа бахархдаг билээ.

Бид 2011, 2012 онд хамт олны хүрээнд, үйлчилгээний соёл, ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэн музейн үйлчилгээний олон улсын стандарт, шаардлагыг хангаж ажиллах зорилт дэвшүүлээд байна. Дэвшүүлсэн тодорхой зорилтоо бүрэн хэргжүүлэхэд юуны өмнө, байгууллагын аж ахуй зохион байгуулалт,ажилтнуудын мэдлэг, хэлний чадварыг эрс сайжруулах шаардлагатай нь ойлгомжтой. Бид энэ чиглэлээр дотоод гадаадын Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй бизнесийн чиглэлийнхэнд хандан хамтын ажиллагааны харилцан ашигтай хэлбэрүүдийг санал болгож, түншлэлийн шинэ хэлбэр төлөвшүүлэхийг эрмэлзэж байна. Эрхэм та энэ удаа, өргөтгөн шинэчилсэн манай сайтад зочилсноор Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй танилцахын хамт, ажил бүтээлийн шинэ санаа, харилцааны ашигтай чиглэлийг олж болох юм.

Эрхэм зочин таныг, 106 жилийн өмнө анх үүдээ нээсэн түүхэн дурсгалт барилгын үүдийг татаж, лавтайяа 40 000 жилийн түүхэн ул мөрийг дүрслэх урлагийн хэлээр өгүүлэх 20 000 гаруй үзмэр бүхий, манай 14 танхимаар тав тухтай аялан саатаж, оюун сэтгэлийн таашаал авч, эрч хүч урам зоригоо нэмэн гэрэлтэн баясахыг урьж байна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал

Уртнасангийн САРАНТУЯА

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download