Children's Day

Манай музей нь боловсрол хүмүүжлийн чиг үүргийнхээ дагуу олон нийтийн ажлыг ажилтан албан хаагчид, үзэгч сонирхогч нийтэд хөтөлбөр боловсруулан музейн үзүүллэг болон сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийг их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын дунд сургуулийн оюутан сурагчдад болон бусад байгууллагуудад хүргэж үйлчилж байна. Намар буюу хичээл сургууль эхлэх үеэр сурагчдад зориулсан тусгай хөтөлбөр боловсруулан түүнийхээ дагуу сурагчдад музей үзүүлдэг.

Мөн музейн үзэсгэлэнгийн танхимд орчин үеийн залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн гардаг ба жил бүр олон улсын музейн өдрөөр сан хөмрөгнөөсөөдэлгэн үзэсглэн гаргадаг уламжлалтай билээ. Хамтарч ажиллах хөтөч бэлтгэх сургалтын төвүүд, аялал жуулчлалын байгууллага, ЕБС, их дээд сургууль, багш, хувь хүн байгууллагуудад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Манай музей нь өнгөрсөн 2010 оны 06-р сарын 01 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан манай музей бяцхан үзэгчидээ зориулан гадаа талбайдаа хонжворт сугалаа болон хүүхдүүдийн нүүр, гаран дээр нь будгаар өөрсдийн хүссэн дүрс, зургуудыг зурж өгөх үйл ажиллагаа зохион явуулсан юм.

Сугалаагаа хоосон байхгүйгээр тооцож бүх, сугалаа хонжвортой байсан нь хүүхдүүдэд таалагдаж байв. Эхлээд 200 сугалаа хийсэн боловч маш их хүүхдүүд ирсэн тул дахин 100-г нэмж түүнийгээ олон давтамжтай явуулж ойролцоогоор 500 гаруй сугалааг сугалуулсан.

1 сугалааны үнэ 200 төг.

Хонжворт:

- Плакат /эвтэй 4 амьтан, Чингис хааны хөрөг, Даншиг наадам/,

- Ил захидал /хүүхдийн зурагтай 25, музейн үзмэр нохойны/,

- Г.Занабазар ном /том,жижиг/,

- Модтой чихэр /хүүхэлдэйн баатрын дүрстэй, энгийн/,

- Музейн хүүхдийн тасалбар /хамт явж байгаа хүмүүстэйгээ үзэх эрх/,

- Ном /Монгол зураг, монгол дархны урлаг/

Мөн музей үзсэн хүүхдүүдэд зориулж музейн барилга, соёмбо үсгийн талаар танилцуулга тараасан ба хүүхдүүдийн мэдлэгийн санд их хувь нэмэр оруулж хүүхдүүд нээрээ их дэлгүүр энд байсан юм уу? Хэмээн асууж Соёмбо-ыг хэн бүтээснийг мэдэж авсандаа баяртай байлаа. Энэ өдөр музейд гэр бүлээрээ үзсэн бяцхан үзэгчид хүүхдүүд маань 300 гарсан байлаа.

Хүүхдүүдийн сонирхлыг их татсан зүйл нь биен дээрээ зураг зуруулах байлаа. Зураг зурах ажлыг Дүрслэх Урлагийн дээд сургуулийн 4оюутан хийсэн. Нэг зураг зурахад 500 төгрөг авч байлаа.

Энэ жил манай музей бяцхан үзэгчиддээ зориулж энэхүү үйл ажиллагаагаа дахин хийхээр төлөвлөөд байна.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download