Эхлэл » Онлайн дэлгүүр » Нар луу дүүлж буй буга
Нар луу дүүлж буй буга
Үнэ:
Өнгө:
цагаан, улаан, хар
Материал:
эсгий
Нэмэлт мэдээлэл

Уран бүтээлчийн тухай товч танилцуулга

Багадаа зуны амралтаараа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд амьдардаг өвөө эмээ дээрээ очдог байжээ. Эмээ Б.Күлимхан нь нутаг усандаа гайхагдсан эсгий ширмэл ширдэг "Сырмак" хийдэг хүн байлаа. Харин ээж нь эсгий ширдэг цуглуулах хоббитой. Өвөл болохоор цагаан эрвээхэйнээс хамгаалж цасан дээр их ч гөвдөг байсан гэж тэрбээр дурсах дуртай. Урлах Эрдмийн Дээд Сургуулийг Гутлын дизайнер загвар зохион бүтээгч мэргжлээр төгссөн магистр цолтой, мөн бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. 2001 оны 06 сарын 01ны өдөр Норвегийн Тусламжийн Байгууллагын Ноосны Өрхийн үйлдвэрлэлд Эсгийн урлалын багш дизайнер мэргэжлээр анхны ажлын гараагаа эхэлж, эсгийний тухай бүдэг бадаг ойлголттой, багшлах эрхийн үнэмлэхгүй ажлын гараагаа яаж эхлэхээ мэдэхгүй байхад аав нь (ХААИС-н физик математикийн тэнхимийн эрхлэгч асан Х.Даней) "Эмээ чинь багш бас аав чинь багш. Багш гэдэг мэргэжил цусанд чинь, генд чинь байгаа. Эсгийний хувьд бол төгс хүн гэж байхгүй аажмаар суралцаж болох байлгүй дээ" гэж урмын үг хайрласанаар эхэлсэн юм.

2001-2007 он хүртэл ажиллахдаа ойролцоогоор 1000-аад хүнийг эсгий эдлэл хийж сургахдаа. бүх 21 аймаг, Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд хамрагдаж байлаа. Түүний төслийн сургалтын төв нь хүмүүсийн дунд Норвегийн сан гэдэг нэрээр их алдаршсан юм.Түүний төсөл Монголын эсгий урлагийг хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд сургалт явуулахаас гадна төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан Алт дэлгүүр мөн үйлдвэрлэгчидийг нэгтгэж хоршоо, хоршоонуудыг нэгтгэж "Ноосон зангилаа" дундын хоршоог байгуулжээ. Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300гаад загварууд гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидерланд гэх мэт дэлхийн олон орон луу экспортложээ.

Өнөөдөр түүний загваруудаар олон арван хоршооны үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьжиргаагаа залгуулдаг.20 загвар, 2 технологид Оюуны Өмчийн газраас Бүтээгдэхүүн Загвар-Патент Гоѐл-2002, Гоѐл-2008 онд эсгий загваруудаар тусгай байрын шагнал авч байв.2011 оноос Дүрслэх урлагийн музейтэй хамтран ажиллаж байна.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download