МАНАЙ ТҮҮХ

Он цагийн товчоон

  • 1965 оны 3 сарын 31-д Сайд нарын Зөвлөлийн “Дүрслэх Урлагийн Музей” байгуулах тухай 87-р тогтоол гаргасан.
  • 1965 оны 4 сарын 15-нд Соёлын Яамны сайдын 37-р тушаал гарсан.
  • 1966 оны 7 сарын 23-д анхны үзэгчдээ хүлээн авсан.
  • 1966 онд “Дүрслэх Урлагийн Музей” 350 нэгж үзмэр бүтээлтэйгээр нээгджээ.
  • Одоо төрөлжсөн 4 сан хөмрөгт 18000 гаруй үзмэр хадгалагдаж байна.
  • Орчин үеийн зураач, уран бүтээлчдийн бүтээлүүдийг 1989 онд “Уран зургийн галерей” нэртэйгээр, 1991 онд Монголын “Театрын музей” тус музейгээс туурга тусгаарласан.
  • 1996-2007 оны байдлаар Засгийн Газрын тогтоолоор 200 гаруй бүтээл ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРЭЭР батлагдсаны 68 нь тус музейд хадгалагддаг.
  • Тус музейг 1985 онд, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын 350 жилийн ойгоор түүний нэрэмжит болгосон.
  • 1966-1989 онуудад тухайн үеийн нэрээр Зөвлөлт Холбоот Улсын Москва, Ленинград, Киев, Ташкент, Баку, Улан-Удэ зэрэг хотод, социалист ах дүү орнуудын София, Братислав, Будапешт, Эрфурт зэрэг хотуудад өөрийн үзмэрээр үзэсгэлэн тогтмол гаргаж байсан.
  • 1994 онд Франц Улсын Нийслэл Парисын “Гимэй”-н музейд “МОНГОЛЫН ЭРДЭНЭС” том хэмжээний үзэсгэлэнг анх удаа гаргасан.
  • Дээрх үзэсгэлэнгээс хойш “Монголын урлагийн сор бүтээлүүд” бүхий үзэсгэлэнг АНУ, Нидерланд, Солонгос, Хятад, Герман, Испани зэрэг орнуудад гаргасанаас 2002-2003 онд “Монголын орчин үеийн уран зураг” үзэсгэлэн Японд, Герман, Австри, Турк орнуудад зохиогдож буй “Чингис хаан ба түүнийг залгамжлагчид” үзэсгэлэнд амжилттай оролцож байна.
  • Музейн талбай нь 2335.4 м3 бөгөөд үзүүллэгийн 1583.6м3 талбай бүхий 11 танхимтай.
  • Музейн барилга

    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байгаа барилга нь 1905 онд баригдсан, нийслэл хүрээний анхны европ загварын 2 давхар барилга юм. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрээний анхны 2 давхар барилга гэх нэг жижиг байшин байдаг ч хэмжээгээр жижиг бөгөөд 1996 онд засвар хийхдээ анхны өнгө төрх, архитектур загварыг алдагдуулснаас манай хотын хаа ч байдаг энгийн жижиг байшин болгочихсон байдаг. Харин Дүрслэх урлагийн музейн барилгад хэд хэдэн удаа засвар хийсэн болорвч анхны хийцийг бүрэн хадгалж ирсэн, улсын хамгаалалтанд байдаг түүхэн дурсгалт барилга юм.

    Энэ барилгыг анх 1905 онд оросын худалдаачин Гудвинцал ( худам монгол бичгээс буулгахдаа буруу тэмдэглэсэн байж болох) гэдэг хүн оросын худалдааны төвийн зориулалтаар бариулсан гэдэг. Уг барилга анхны жилүүдэд орос худалдааны төвийн зориулалтаараа ашиглагдаж байгаад 1920 онд хятадын банк, 1921 оны дунд үеэс Зөвлөлт оросын улаан цэргийн штабын байр, 1931 оноос Улсын их дэлгүүр,1961 оноос Урчуудын Эвлэлийн Хороо байрлаж ирсэн бөгөөд 1966 оноос Дүрслэх урлагийн музейн байр болсон түүхтэй.

    Музейн барилгын үндсэн хэсэг нь 2 давхар, зүүн хойт жигүүртээ 3 давхар бөгөөд чулуун суурьтай тоосго мод хослуулсан угсарсан зузаан хана, газрын давхар бүхий өвөрмөц хийцтэй. Энэхүү эртний барилга, нүүрэн талаасаа жижиг цомхон мэт харагдах хэдий ч уртаашаа 67 метр, зүүн жигүүр нь Г маягийн өргөтгөл хэсэгтэй, үзмэр үзүүллэгийн 17 танхим, 4 сан хөмрөг, захиргаа аж ахуйн хэсэгтэй харьцангуй зай талбай томтойгоороо өвөрмөц. Барилгын хана суурийн угсралт, бэхэлгээг нь тухайн үеийн нарийн технологиор хийсэн учир өнөөг хүртэл ямар нэгэн цууралт хазайлт үүсээгүй байна. Хамгийн сүүлийн, гадна талын засвар, будаг заслын ажил 2010 онд хийгдсэн болно.

    SECURITY AT MUSEUMS

    МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

    татах | download

    The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

    татах | download

    Running a Museum: A Practical Handbook

    татах | download

    ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

    DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

    татах | download

    DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

    ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

    татах | download

    CARE HANDLING OF MANUSCRIPTS

    ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

    татах | download

    ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

    татах | download