Сан хөмрөг, хадгалалт хамгаалалт

Аливаа музейн үйл ажиллагааны нэг чухал хэсэг, үндсэн үүрэг нь үзмэрийн хадгалалт, хамгаалалт байдаг бөгөөд өнөө үед үзмэр, цуглуулгыг гэрэл дулаан, агаарын чийглэг, эрсдлийн хамгаалалыг нь хатуу стандартаар тогтоосон тусгай горил, нөхцөлд хадгалж байдаг.

Манай музейн сан хөмрөгт 20 000 орчим нэгж үзмэр хадгалагдаж байгаа бөгөөд үүний 10 хувь нь л үзүүлэгт дэлгэгдэн, үзэгчдийн хүртээл болж байна. Бусад үзмэрийг тухайн цаг үеийн болон сэдэвчилсэн үзэсгэлэнгээр жил жилд үзэгчдэд хүргэж байдаг уламжлалтай.

Бүх үзмэр цуглуулгыг “Зөөлөн” “Хатуу” гэсэн 2 үндсэн чиглэлийн сан хөмрөгт ангилан хадгалж байна. “Зөөлөн” эдлэлийн сан хөмрөгт зээгт наамал, шүтээн зураг, бар зураг, монгол зураг, хувцас хэрэглэл, “Хатуу” эдлэлийн сан хөмрөгт археологийн малтлагаар олдсон эртний урлагийн дурсгалууд, XVI-XX зууны эхэн үе хүртэлх шавар, хүрэл баримал, модон сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүтээлүүд хадгалагдаж байна. Эдгээрийн дотор эрт үеийн нэр нь үл мэдэгдэх зураач урчуудаас эхлээд Өндөр гэгээн Г.Занабазарын уран бүтээл, түүний дэг сургуулиар урласан бурхан шүтээн, Их хүрээний бурханч лам Зоогой аймгийн Хасгомбо, Жүгдэр, Бөөрийн Жүгдэр, уран хатгамалч, оёдолчин Долгор, уран Сүрэн, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны уран дархан Ерэнтэй, Самбуу нарын гарын ур, ухааны хурц, сэтгэлгээний өвөрмөц байдлыг шингээсэн үнэт ховор үзмэрүүд хадгалагдаж байна.

Сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэр цуглуулгыг хадгалах, хамгаалах, сурталчлах, ашиглах асуудал нь Монгол улсын Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол улсын стандарт: Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавих шаардлага, Улс, орон нутгийн музей, Сан хөмрөгийн дүрмээр зохицуулагддаг.

1999 онд АНУ-ын Сан-Францискогийн Азийн урлагийн музейгээс тус музейн “Сан хөмрөгийг тоног төхөөрөмжөөр хангах” төсөл, 2005-2009 онд ЮНЕСКО-гийн “Устаж үгүй болох аюул тулгарч буй Хөдөлгөөнт соёлын өвийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд “Музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах” төсөл хэрэгжүүлж сан хөмрөгийн өрөөний тохижилт, үзмэр, эд зүйлийн хадгалалтын нөхцөлийг сайжруулах талаар олон ажил хийлээ.

2010 оноос хойш манай музей өөрийн нөхцөл бололцооны хэрээр дээрх төслүүдийн хэрэгжилтийг үргэлжүүлэн, Монголын музейнүүдэд “Загвар” сан хөмрөг болгох зорилготойгоор ажиллаж байна. Манай сан хөмрөгийг Улаанбаатар хотын музейн сан хөмрөгчид, Монголын Үндэсний Түүхийн Музейн ажилтнууд, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар аймгийн музейн ажилтнууд, Гандантэгчинлэн хийдийн захиргааныхан болон номын санчид сонирхон танилцаж, туршлага солилцсон болно.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download