ЭРТНИЙ УРЛАГ

Тус музейн эртний урлагийн танхимд цаг тооллын хувьд МЭӨ 7000 жилийн тэртээгээс 15-16 зууны үе хүртлэх олон мянганыг хамарсан үнэт ховор дурсгалууд хадгалагдаж байна. Хамгийн эртний бүтээлүүд нь эртний хүний оромж болох агуйн хана болон хад чулуунд сийлэн үлдээсэн хүн мал,адуусан амьтан тэдний үйл хөдөлгөөнийг дүрслэн үзүүлсэн сүг зургаас эхлэнэ. Эдгээр зургийг хад чулуунд сийлэн үлдээсэн цаг хугацаа нь эртний их мөстлөгийн үетэй цаг хугацааны хувьд давхцах бөгөөд мөстлөгөөс өмнөх үед өнөөгийн монгол нутагт амьдарч байсан одос үхэр, тэмээн хяруул зэрэг араатан жигүүртэн, ан амьтаны зураг тохиолдох нь олонтоо. Тэр ч байтугай ийм сүг зурагны дунд өнөөгийн сансарын хөлөг, тийрэлтэт пүүжинтэй адилхан дүрс тохиолддогийн учрыг өнөө хир хараахан тайлж чадаагүй байна.

ХҮРЛИЙН ҮЕИЙН ДУРСГАЛ, БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ

МЭӨ 2000-гаад жилийг хүрлийн үед хамааруулах бөгөөд тухайн үеийн хүмүүс хүрлээр гоёл чимэглэл болон хөдөлмөрийн багаж, цэрэг зэвсгийн зүйлийг чадварлаг урлаж байжээ. Үүнд янгирын толгойн чимгэн бариултай илд, хутга, сумын зэв, мөн морьтой хүн,тэмээ, шувууны уран гоё хийц дүрслэлтэй олдворууд манай музейн эртний урлагийн танхимд оригнал байдлаараа тавигдсан байгаа. Мөн цаг хугацааны хувьд энэ үед хамаарах буган чулуун гоёмсог хөшөө дурсгал монгол нутагт олон бий. Өнөө төв Азийн бүс нутгаас ийм чулуун дурсгал 600 гаруй олдсоны 550 гаруй нь монгол нутгаас олджээ.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download