МОНГОЛ ЗУРАГ

Монгол уран зургийн тухай өгүүлэхэд бидний өвөг дээдэс, Хүннү, Сианби,Тоба, Түрэгийн их гүрний үеэс эхлэн ярих хэрэгтэй болно. Хүннү гүрний үеийн ширмэл ширдэгний зургийн ур хийцийн талаар олон урлаг судлаач, түүхчид бахархан үнэлсэн байдаг.Түүхэн урт хугацааны явцад буддын шашин, бурханы зураг урлалын дэг жаяг, Энэтхэг, Төвд Нанхиадын соёл, монгол уран зурагт ямар нэг байдлаар нөлөөлсөн хэдий ч монгол хүн, монгол ахуй, ёс заншил, байгаль орчин монгол уран зургийн бүтээлийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлж иржээ. Хорьдугаар зууны эхэн үеийн монгол зураачдын шилдэг бүтээлүүд манай музейд байдаг. Тухайлбал их хүрээний Хасгомбо, Тойслонгийн Цэнд, Тавхайбор, цагаан Жамба зэрэг нэрт бурханч зураачдын бүтээлийг зөвхөн манай музейн танхимаас сонирхон үзэж болно. Мөн “Марзан” хэмээх Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр “, “Үрс гарч байгаа нь” зэрэг зурагт монголын ардын ахуй байдал, ёс заншлыг хөгжөөнтэй аясаар, өвөрмөц хүүрнэл байдлаар илэрхийлснийг сонирхох боломжтой.

Домгийн эхлэл

Үлгэр домгийн баатрууд цаг хугацааны бидэнд үл харагдах хүч чадлыг даван туулж ямар ч үед амьдарч байдгаас үзвэл нийт хүн төрөлхтөн гагц хүүхэд байхдаа ч бус үхэн үхтлээ үлгэрт итгэсээр байдгийг гэрчлэх мэт. Байхгүй зүйлст, ямар нэгэн гайхамшигт гэнэтийн учралд итгэх итгэл нь өөрөө хүн төрөлхтний зүрхийг гэрэл гэгээгээр дүүргэдэг гэлтэй. Ор байхгүй үлгэр домгийн баатар, хайр сэтгэлд чин сэтгэлээсээ итгэх, хайрлах нь өөрөө гэгээлэг зүйлс рүү тэмүүлэх бидний чин хүслийн бас нэгэн хэлбэр юм. Зарим нэгэн гайхамшигт суутнуудын хийж бүтээсэн, өнгөрүүлсэн амьдрал нь байгалиас улам холдсоор буй өнөө нийгмийн хүмүүст дэндүү харь хол санагддаг болохоор бид тэднийг домог, үлгэрийн баатар шигээр дурсах нь ч бий. Яг л ийм хүмүүсийн нэг бол монголын түүхэнд төдийгүй, уран зургийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан зураач Цагаан хочит Жамба юм. Богд хааны зарлигаар эрхий дарам цаасан дээр мянган заан урласан түүний тухай дуулаагүй монгол хүн үгүй биз. Гэхдээ энэ түүхийг бодит түүх бус зохиол гэж үзэх хүн ч олон. Тун маргаантай энэ асуудлын үнэн зөв нь тодорхойгүй ч гэлээ Цагаан Жамба хэмээх хүн амьдарч байсан нь үнэн. Уг нь түүний амьдарч байсан нийгэм цаг хугацааны хувьд бидэнд тийм ч хол биш ойр сонсогдох үе юм. Хэдий тийм ч түүний хийж бүтээсэн, бидний дунд амьдарч байсныг нь батлах баталгаа дэндүү домгийн, өөрийх нь амьдарч байсан үеэс эртний он цагруу хөтлөх. Номын аль нэг хуудаснаа орхигдсон чухал үг шиг, саная гээд ч санаж чадахгүй байгаа хэн нэгний тухай дурсамж шиг дэндүү хол бас төдий хэрээр ойр санагдах энэ гайхалтай уран бүтээлч XXI зууны сүүлч XX зууны эхэн хагас буюу монгол улс Манжийн дарлалд байсан үед амьдарч байсан бөгөөд VIII Богд Жавзундамбын зураач байсан гэх. Тухайн үед Богд нутаг бүрээс чадвартай гэгдэх зураач, дархадыг авчирч нэг дор буюу одоогийнхоор урланд байрлуулж өөрийн зарлигаар болон ноёдын захиалгын бүтээлийг хийлгүүлдэг байж.

 

Өдгөө түүхийн хуудаснаа Манжийн дарлалын эсрэг тэмцэж байсан ноёд, баатруудын тухай дурсан, нэр алдрыг нь магтдаг ч урлаг тэр тусмаа уран зургаар үзэл суртлын дайн хийж байсан Цагаан Жамбын тухай төдийлөн дурсдаггүй. Тухайн үеийн хүрээний зураачид шашины холбогдолтой зураг, бурхадын хөрөг урлахад өөрсдийн авъяас билэгээ зарцуулдаг байхад Жамба тэдгээр хүмүүс дундаа тэрслүү нэгэн байсан гэлтэй. Уран зураг төдийгүй дуу хөгжим, утга зохиол нь шашины нөлөөн дор байсан тэр цаг үеийн мөн чанар нийгмийн тусгал шашны үзэл суртал, шашинлаг байдалд бус өөр зүйлд байсныг тэрээр олж харсан байдаг. Урлаг сайхныг л магтахад зориулагдаж, зөвхөн гоо зүйн хүрээнд л яригдах асуудал биш юм. Урлагаар дамжуулан хүний оюун санаад хамгийн хор хөнөөлтэй, гарзтай бас ололттой дайн хийж болно. Аль нэгэн улсыг дайнд ялж мөхөөе гэвэл зэр зэвсэгээсээ илүүтэй үндэстний язгуур үзэл, оюун санааг нь хоослож, түүнийг нь өөрчилөх л хамгийн хүчтэй зэсвэг, юу ч үгүй арчиж хаях найдвартай арга. Нийгмээс өгөх тогтсон ойлголт, үнэн гэж итгүүлсэн худал хурмагийг хүний ухамсарт оюун ухаанд урлаг л хамгийн үр ашигтайгаар, зөөлнөөр өөрчлөлт хийж чадах байх. Яг үүний адил Жамба манжийн ноёдын явуулга, шашины нөлөөгөөр хүлцэнгүй болгосон нийгмийг өөрийн зургаараа шүүмжилж байв. Түүний уг гол санаа нь “Дугар зайсан” , “ Жаргалын найман морь” зэрэг бүтээлд нь гүн шингээстэй байдаг. Жамба уран бүтээлдээ тухай цаг үеийн эрх чөлөөг хүсэмжилсэн ард түмний чин хүсэл эрмэлзэл, аз жаргал тайван амьдралд тэмүүлсэн тэмүүллийг тусгадаг байсан гэдэг. Ингэхдээ бүтээлийнхээ дүрүүдийг амьтад болон байгалиар төлөөлүүлэн дүрсэлдэг байж. Жамба монгол зургийн цаашид баримтлах дэг, уламжлал, өнгө төрхийг тодорхойлсон гэх. Түүний бүтээл өнгө, бэлгэдэл, утга агуулгын хувьд төвдийн уламжлалт зургийн тогтсон дэгийг эвдсэн хэдий ч техник, зарчим, зураач зэрэг нь бэлгэдлийн уламжлалыг ягшитал тусгаж, мөн чанарыг нь алдагдуулаагүй байдаг учир түүнийг монгол зургийн томоохон төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор нэрлэгддэг юм. Урлаг судлаачид нэн эртнээс уламжилалтай монгол зураг марзан Шарав, Жамбын үед л өөрийн тогтсон өнгө төрхөө олж авсан гэж үздэг. Ур ухаан, хийц, бүтээхүйн явц гэхээсээ илүү уран зурагт үгээр илэрхийлж боломгүй үзэгчээ ховсддог сүнслэг, амьд мэдрэмж байдгийг түүний уран бүтээл хамгийн бодитойгоор мэдрүүлэх болно. Түүний бүтээлд дүрслэгдсэн амьтадын нүд дөлгөөн тайван мэт харагдах ч өнөө л бүтээгчийнхээ амьдрал шиг тийм гэхийн аргагүй нууцлаг.

Бүтээж туурвих ид үедээ Жамба “Сансарын хүрд” хэмээх зургаа зурж хожим уг зурагнаасаа болж харах нүд, амь наснаасаа хагацсан гэх яриа байдаг. Түүний зарим нэгэн уран бүтээл урлаач нь тодорхоогүй, маргаантай байдагтай адил түүний үхлийн шалтгаан ч мөн адил хоёр өөр түүхтэй. Гэхдээ хамгийн үнэн байх магадлалтай түүх нь туувирсан бүтээлээсээ болж амь алдсан гэж үзэх явдал. Жамба “Сансрын хүрд” бүтээлдээ манж ноёдод эх орноо худалдсан, тэдний үгээр байж ард түмнээ шулж байсан тэр үеийн ноёдыг танигдахуйцаар дүрсэлж уг зургаа хүрээний гудамжинд дэлгэн олонд үзүүлжээ. Уг бүтээл нь үзэгчдэд ихээхэн таалагдсан ч зурган дээр өөрийнхөө арчаагүй, доройг харсан ноёдод таалагдаагүй нь мэдээж. Уг зурганд дүрслэгдсэн ноёдын явуулгаар түүний амь насыг хороох гэсэн ч Жамба хүрээний нэртэй зураач байсан учир түүнийг тэр даруйд нь хэрэгт унагаж чадаагүй гэдэг. Гэвч Жамбыг харгис хэрцгийгээрээ алдартай байсан Дамбийжалцан гэх хүнд зураачаар өгсөн байна. Энэ нь түүнийг хатуу эзнийх нь дор уран бүтээл туурвах эрх чөлөөг нь хааж, уран бүтээлээрээ дамжуулан ард түмнийг ноёдын эсрэг тэмцэх өдөөлт болохоос сэргийлсэн хэрэг байв. Жа лам хэмээх нэрээрээ олонд танигдсан тэр хүн Богд эзэнд байхгүй хосгүй зураачтай болсон хэмээн олонд сайрахдаг байсан гэдэг. Жа лам хятад, төвд төдийгүй орос, санскарит хэл мэддэг номтой хүн байсан ч түүний тухай зарим нэг нь чөдгөрийн хараал хүрсэн хүн мэтээр бичсэн байдаг. Түүнийг харгис хэрцгий, тарнийн аргаар хүнийг ховсддог, энгийн номхон олон иргэд түүний гарт амиа алдсан зэргээр олон янзаар бичсэн байдаг . Жа лам нэгэн удаа Цагаан Жамбад захиалгаар зураг зурахыг тушаан өнөөх бүтээл нь дууссаны дараа өөрөөс нь өөр хэнд ч дахин зураг зурж өгөхгүй байхыг шаардахдаа нүдийг нь сохолсон гэдэг. Харах мэлмийгүй болсон зураач удалгүй нас барсан байна. Хийж бүтээсэн зүйл нь ад үзэгдэх, бүтээгчээ нийгэмд гадуурхуулах гэдэг суутан бүрт учирдаг бэрхшээл байж болох ч хосгүй авъяас билэг нь амийг нь авч одно гэдэг харамсалтай. Хэдий тийм боловч өдгөө түүний уран бүтээлийг үзэх азтай хувь тохиол бидэнд оногдсон байна.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download