ШҮТЭЭН ЗУРАГ-ТАНКА

Тус музейн үзүүллэгийн танхим болон сан хөмрөгт, “танка” хэмээх түвд үгээр олон улсын нэршил тогтсон шүтээн зургийн олон шилдэг бүтээл хадгалагдаж байдаг. Монгол оронд буддын шашин хүчтэй дэлгэрсэн 17-18 дугаар зууны үед бурхадын дүрээр хүмүүний биеийн гоо сайхан, оюун санааны ариусалыг тунхагласан хүрэл цутгамлын урлал ид хүчээ авч байсан бол 18 дугаар зууны сүүлийн хагасаас шүтээн зургийн урлал түлхүү хөгжиж эхэлсэн түүхтэй. Монгол урчууд бурханы зураач нар буддын бурхан дүрслэлийн сонгодог харьцааг анх боловсруулан дэлгэрүүлсэн эртний Энэтхэгийн “Гандхарын сургууль”-ийн дэг, урлахуйн онолыг баримтлан бүтээлээ туурвиж ирэхдээ өнгө будгийн ялгарал зохицол, дагнаасыг илүү дээд түвшинд гарган төгөлдөржүүлж чадсан билээ.Шүтээн зургийг даавуун дээр байгалийн шороон будаг болон есөн эрдэнийн будгаар үлэмж нарийн нягт зураасан дүрслэлийн гайхамшигийг үзүүлж бүтээдэг байжээ. Шүтээн зурагт амьд байгалийн бүхий л өнгийг тогтсон дэг хэмжээний хүрээнд гаргахын хамт “нагтан” буюу хар дэвсгэрт, “гартан” буюу цагаан дэвсгэрт, “мартан” буюу улаан дэвсгэрт “сэртэн” буюу алтан дэвсгэрт гэж өнгөний найрал зохицол зохиомжоор ялгах бөгөөд бурхан шүтээний авир дүрийг тодотгодог онцлогтой байж. Бурхан сахиусны шүтээн зураг монголын орон хийд төдийгүй айл өрхөд түгсэн нь нүүдлийн ахуйд зохицсон зөөж хадгалахад амар, цутгамал бурхад, зээгт наамлын бүтээлүүдтэй харьцуулахад харьцангуй хямд төсөр, хөнгөн авсаархан байдагтай нь холбоотой байжээ.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download