ЦАМЫН БАГ, ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ

Цам харайх ёслол эртний Энэтхэгээс гаралтай бөгөөд 8 зууны сүүлчээс Төвдөд, 18 зууны үеэс монголд өргөн дэлгэрсэн гэж үздэг. Буддын шашны уламжлалт их ёслолын нэг болж хөгжсөн бөгөөд тухайн жилийн гай барцад, муу бүхнийг хөөн зайлуулах билэгдэл утгатай, нууц тарнийн очирт бүжиг юм. Тийм ч учраас догшин ширүүн дүрт бурхадын баг өмсгөл бүхий бүжигчид уг ёслолд голлох үүрэгтэй цамнан бүжиглэнэ. Бүрэн бүрэлдүүнтэй их ёслолын үед 108 дүр гарч ирж бүжиглэдэг байсан гэдэг.

Цамын баг, өмсгөл хэрэглэлийг алт мөнгө, шүр сувд, хоргой торго зэрэг үнэт зүйлээр чимэглэн урладаг байжээ. Цам харайх ёслол, цамын баг урлал нь Энэтхэг Түвдийн гаралтай хэдий ч монголд дэлгэрэхдээ өөрийн өвөрмөц дэг сургууль урлах арга барилыг үүсгэж “монгол цам” гэж нэрлэгдэх хэмжээнд хөгжижээ. Монгол цам нь дотроо тухайн нутаг орны хүрээ хийдийн онцлогоос шалгаалан өөр өөрийн өвөрмөц онцлогтой 500 орчим дэг найруулгатай байсан гэсэн мэдээ баримт тэмдэглэгдэн үлджээ.

Монгол урчууд, энэтхэг Төвдийн цамын баг өмсгөлийг яг хуулбарлалгүй, монгол хүний төвх байдал, ахуй зан сэтгэхүйд бүтээлчээр зохицуулан баяжуулж ардын гар урлал,гоёл чимэглэлийн урлагтай хослуулан хөгжүүлж чаджээ. Үүний тод жишээнд тус музейн үзүүллэгийн танхимд буй Жамсран бурханы шүрэн багийг нэрлэж болно.Энэ багийн цаасан шуумлын гадуур хүний нүүрний мах булчингийн ширхэгийг ялгаруулан гаргасан17000 ширхэг улаан шүр суулган урлажээ. Эдгээр багийг цаасан шуумлаар урласан төдийгүй оюу, шүр сувд, анар шигтгэсэн хөөмөл цохимол, шармал, хажмал алт, мөнгөн хийц оролцуулж хосломол ажиллагаагаар бүтээж байсан байна. Цамын бүжиг нь ёслолын ажиллагааны өрнөл, бурхадын дүрийн онцлогтоо тохирсон өвөрмөц аялгуу, ая дантай байдаг.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download