Барлах урлагын танхим

Барлах урлаг нь зураасан зургийн биеэ даасан төрөл болон хөгжиж иржээ. Энэ урлаг нь Дорно дахинд манай эриний VI зуунаас, Өрнө дахинд сэргэн мандалтын эхэн үед бий болжээ. Дорно дахинд бар зургийн урлагийг "дардас" хэмээх ойлголтоор нэршиж ирсэн бөгөөд Хятадаас Япон, Энэтхэг, Түвд, Монгол зэрэг орнуудад бурхны шашин дэлгэрэх үетэй холбоотойгоор нэвтэрчээ. Ном хэвлэдэг модон самбарыг Түвдэд "пар" гэдэг нь монгол үгсийн санд "бар", "барлах" гэдэг үгээр шууд хэрэглэгдэх болжээ. Бар зургийг маш жижиг хэмжээнээс нэг метр хүртэлх хавтгай модон самбар дээр хамгийн энгийн дүрснээс эхлээд олон тэргүүн, мутартай догшин бурхад зэрэг нарийн зохиомж, дүр дүрслэлийг барлан сийлж, олон тоогоор олшруулж өргөн олны хүртээл болгодог байжээ. Эхлээд дүрслэх зүйлээ модон дээрээ урвуу буулган зурж дүрс зураасуудыг үлдээн бусад хэсгийг ухаж сийлээд, дараа нь муутуу /судар номын цаас/ торго, даавуун дээр улаан зос, хар бэхээр дардас болгон хэвлэж байв.

20 дугаар зууны эхэн үе гэхэд судар, номын чимэглэлийн зургийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр модон барын урлаг оргилдоо хүрч хөгжсөн төдийгүй, төмөр бар, чулуун барын урлаг дэлгэрсэн байна. Энэ үед Монгол нутагт модон барын 762 барханы газар байсан гэх мэдээ бий. Монгол ном судрыг модон бараар хэвлэдэг байсан халх, буриадын барханы газруудаас томхоныг дурьдвал: Халхын их хүрээ, Заяын хүрээ, Үйзэн гүнгийн хийд, Маяхны хүрээ /Ховд/, Чойрын хийд /Дундговь/, Мөрөнгийн хийд /Хөвсгөл/, Өнийн хийд /Дорноговь/, Халхын сүм /Дорнод/ зэрэг олон газар байжээ.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download