ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН БҮТЭЭЛҮҮД

Монголчууд дундад зууны үеийн Леонарда Винчи, Х.Рембрант, Микельанжилогийн зураг уран баримлаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран гар, билгийн мэлмийтэй ард түмэн гэж дотоод гадаадын нэртэй урлаг судлаачид бичсэн нь олонтоо. Үнэхээр ч Монголын дүрслэх урлагт, Их монгол улс, эзэнт гүрний үеэс Ази Европын орнуудын урлан дүрслэхүйн арга барил, бүтээл туурвилын нөлөө ямар нэг хэлбэрээр тусч баяжин хөгжиж ирсэн нь хожмын сод бүтээлчид, дэлхийн түвшинд үнэлэгдэх гайхамшигт бүтээл туувихын угтал болсон буй заа. Тухайлбал Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээсэн Очирдара бурханы хөрөг, Язгуурын 5 бурханы хүрэл баримал, Найман мөнгөн суварга зэрэг бүтээлүүдийг өрнө дорнын соёлт орнууд шагшин үнэлж, дэлхийн хэмжээний соёл урлагийн бүтээлд бүртгэн хамгаалж байгаа нь Монгол хүний дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан бодит хувь нэмэр яахын аргагүй мөн билээ. Францын нэрт урлаг судлаач Нийл Бегин, "Г.Занабазар бол дорно дахины дүрслэх урлагийн аугаа их мастер мөн" гэж үнэлэн бичжээ. Мөн Өндөр гэгээний, хүний эрхий хурууны өндөгний чинээн эрдэнийн чулуугаар 16 Найдан бурханыг бүрэн багтаан сийлснийг харсан хүн бишрэн гайхахгүй байхын аргагүй.

Манай музей, Өндөр гэгээн Г.Занабазарын өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын 5 бурханы 4, “Цагаан дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан барималууд, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээлүүдийг нь өргөн олонд дэлгэн үзүүлдэг. Г.Занабазар хутагт, шашны урлахуйн ухаанд энэрэнгүй дүр төрх, бодит амьдлаг шинж байдлыг шингээж, хүрэл цутгуурын аргыг хэрэглэсэнээр уран баримлын тусгайлсан дэг жаягийг бий болгожээ. Мөн Монгол оронд шарын шашны нөлөөг өргөжүүлэх, үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор Соёмбо үсгийг зохиосон түүхтэй. Соёмбо нь өнөөг хүртэл Монгол үндэстэн мандан бадарч, өнө үүрд оршихыг өгүүлсэн монгол төр улсын билэгдэл болж ирсэн түүхтэй.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download