Боловсролын ажлын хөтөлбөрүүд

 

Музей –Нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэх, олон нийтэд нээлттэй, байнгын үйл ажилллагаатай, хүнийг гэгээрүүлэх, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор, хүн түүний амьдрах орчинтой холбоотой бодит гэрч болох зүйлийг цуглуулах хадгалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх сэргээн засварлах, сурталчлах үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага билээ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей дэх олон нийтийн хөтөлбөрийн агуулга:

  • Манай музей нь Монголын нэн эртний үеэс ХХ-р зууны эхэн үе хүртэлх дүрслэх урлагийн сор болсон  бүтээлүүдийг цуглуулж, хадгалан хамгаалж, гадаад, дотоодын үзэгчдэд дэлгэн үзүүлж байна. Тиймээс бид үзэгчдэд тэр дундаа бидний хойч үе, ирээдүй  болсон хүүхэд залуучуудыг урлаг ойлгодог, мэдрэмжтэй мөн хайрлан хамгаалдаг, бүтээлч сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэх тал дээр бидний боловсрол олон нийтийн ажлын зорилго оршино.

Музейн боловсролын хөтөлбөрийн ангилал:

- Багачууд

- Сурагчид

- Гэр бүл

- Оюутан

- Сайн дурынхан

- Олон нийт

Музейгээс зохиогддог боловсролын ажлын хөтөлбөрүүд:

“Соёмбо” сургалт /6-8-р ангийн сурагчдад./

Зорилго: Соёмбо үсгийн зохиогдсон түүх, бэлгэдэлт утга учрын талаар хүүхдүүдэд тайлбарлан, өгөх ингэснээр хүүхэд өөрсдийн төрийн бэлгэдэл соёмбо үсгийн бэлгэдлийг ойлгон мэдэж авснаар эх орноо хайрлан, хүндэтгэх сэтгэлгээтэй болох юм.

Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд бэлдсэн соёмботой цаасыг өнгөөр будуулж өөрсдөд нь дурсгал болгон өгөх. Идэвхитэй оролцож цэвэр сайхан будсан хүүхдүүдэд музейгээс плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулж, хийсэн бүтээлийг нь музейд авч үлдэх. 

Үр дүн:  Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд дандаа хардаг, дээдэлдэг хирнээ утга учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй Соёмбын бэлгэдлийн талаар мэдэж авч, өөрөө будаж үзсэнээрээ өгсөн мэдлэг тогтоцтой үлдэх үр дүнтэй юм.

Монголын анхдугаар Богд олноо Өндөр гэгээн хэмээн алдаршсан Г.Занабазар нь 1686 онд Түвхэн бүтээлийн сүмдээ сууж соёмбо –Заяади үсгийг зохиожээ. Энэ үсэг нь “Өөрөө гарсан гэгээн” гэсэн утгатай бөгөөд уг титэм үсгийг андар гэгээн анхандаа мутрын тэмдэг маягаар хэрэглэж байжээ.

1911 онд Монголын ард түмэн манжийн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа үлдэн хөөж үндэсний улс төрөө ахин сэргээхдээ Монголын эртний уламжлалт соёмбо үсгийг тухайн цагийн байдалд нийцүүлэн хэрэглэж байгаад 1921 онд Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг Монгол улс өөрийн эрхт байхыг бэлгэдсэн улс төрийн гүн агуулгатай билээ.

  • Соёмбын дээр байдаг гурван дөлт гал нь Монгол улс маань өнгөрсөн,одоо, ирээдүй гурван цагт ямагт мандан бадрахын бэлгэдэл бөгөөд ер нь галыг монголчууд голомт залгамжлах, мандаж бадрахын утгаар хэрэглэдэг заншилтай.
  • Мөнх тэнгэрийг төлөөлсөн нар,сар хоёр бол монголын эртний сүлд тамба юм. Нар, сар, гал гурав нийлээд ашид мандан бадрахын бэлгэдэл болно.
  • Соёмбын доторх хоёр гурвалжин жад, сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош харуулсан нь дайсныг дараг гэсэн утгатай юм.
  • Соёмбын төвд буй хоёр хос загасны дээр дороос хашсан тэгш өнцөгтэй дүрсийг хэрэглэсэн нь шударга журамтай цэгц шулуун гэсэн бэлгэдэлтэй бөгөөд хүн бүхэн эх орныхоо төлөө эв санаа нэгтэй бол ган хэрэм лугаа төр улсаа хамгаалж цэх шударгаар хүчээ өгтүгэй гэсэн утгатай.
  • Загасыг эртний Монголчууд өдөр шөнийн аль ч цагт нүдээ аньдаггүй амьтан гэж сонор соргогийг бэлгэдэл болгожээ. Хос загас нь арга бэлэг, буюу эр, эм гэсэн утгатай бөгөөд соёмбо тэмдэгт улсын хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж өсөж үржин улс орноо цэцэглүүлнэ зэрэг утга санааг агуулсан байдаг.

Ийнхүү соёмбо тэмдэг нь гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж арга бэлэг хослон, төмөр хэрэм лугаа төр улсаа хамгаална гэсэн утгатай юм. 



                   “Хадны сүг зураг”  /8-р ангийн сурагчдад/

Зорилго: Эртний хүмүүсийн зурж үлдээсэн зураг дүрслэлийн өвөг эцэг гэж нэрлэгдэх хад, агуйн сүг зургуудыг  юугаар,  яаж зурдаг байсан, хэдэн мянган жилийн өмнө хамаарагдах, юуг дүрсэлж зурдаг байсан манай орны хаагуур байдаг талаар хүүхдүүдэд хэлж өгсөнөөр түүхийн хичээлээр үзсэн мэдлэгээ музейд ирж нүдээрээ харж бататгах юм.  

Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд бэлдсэн байгалийн энгийн чулуун дээр, өнгийн будгаар хадны сүг зургийг дуурайлган зуруулж, идэвхитэй оролцож сайн зурсан хүүхдүүдийг плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулах.

Үр дүн: Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд хадны сүг зургийн талаар мэдлэгтэй болж, өөрөө зурж үзсэнээрээ эртний хүмүүсийн сэтгэлгээгээр түр ч гэсэн аялаж  үзэх юм.

Хамгийн эртний урлагийн бүтээл зураг дүрслэлийн өвөг эцэг гэж нэрлэгдэх хад, агуйн сүг зургийн талаар болон эртний хүмүүсийн аж ахуй амьдралын талаар тэдэнд мэдлэг өгч, өөрсдөөр нь тухайн зургийг дуурайлган зуруулсанааар сургалтыг сонирхолтой, үр дүнтэй болгох юм. 

Монгол орон хадны  зургийн дурсгалаар үлэмж баялаг юм. Хадны зургийн дурсгал нь тухайн үйлдэгдсэн үеийнхээ хүмүүсийн амьдрал, аж ахуй, соёл, зан үйл зэргийг илэрхийлж чаддаг. Тэдгээрээс хүрэл, төмрийн түрүү үед хадан дээр улаан зосон будгаар зурсан, цоолборлосон, сийлсэн зургууд элбэг олддог.. Сүг зургийг хоёр аргаар бүтээдэг. Үүнд:

  1. Зосон зураг:    -   шар зосон

-          улаан зосон

  1. Сийлмэл зураг:  -  бодитой дүрсэлсэн

-          загварчилж дүрсэлсэн    гэж ангилна.

 

 

 

Үгийн сүлжээ

 Хүүхдүүд музейг хэр анхааралтай сонирхон үзсэнийг шалгах 9 асуулт бүхий үгийн сулжээ юм. /бүх хүүхдүүдэд./ Амжилттай бөглөсөн хүүхдүүдийг шагнах. 

Сургалтанд оролцсон идэвхитэй сурагчдад музейгээс ном, плакат, ил захидал зэргээр шагнаж урамшуулах.

Хүүхдүүдээ! Манай музейг үзэж байхдаа та нар энэхүү сүлжээг бөглөөрэй. Үүнийг зөв хийвэл манай музей хэний нэрэмжит болох нь босоогоор гарч ирнэ. Энэ үгийн сүлжээ музейн аяллыг тань сонирхолтой болгоход тус болно гэж итгэж байна.

  1. Дүрслэх Урлагийн музейн нэгэн танхимын нэр.
  2. Бурханы оронг өөрөөр юу гэдэг вэ?
  3. Дэлгэмэл зургийн нэр.
  4. Марзан гэж алдаршсан зураачийн нэр.
  5. Өндөр гэгээний эцгийн нэр
  6. Шашны бүжиг.
  7. Шарын шашныг үндэслэгч
  8. XII –р зууны ном судрыг олшруулдаг зүйл.
  9. Янгирын толгойгоор бариулыг нь чимэглэсэн илд аль үед хамаарах вэ?


                                       1












    2





















    7

   4

    5

















            6


















           9

   8













 


 

                            "Зээгт наамал" сургалт


Зорилго: Монголчуудын уран сайхны сэтгэлгээний уламжлалд тулгуурлаж торго, хоргойг нааж, зээглэх хатгамал зэрэг оёдлын аргаар гүйцэтгэсэн ардын урлагийн бүтээл болох зээгт наамлыг ямар ямар материалаар яаж хийдэг арга технологи, ямар хүмүүс урладаг талаар мөн зээгт наамалаар оёж бүтээсэн бүтээлүүдийн талаар тайлбарлаж өгөх.

"Зээгт наамал"-ыг "Торгон зураг" хэмээн нэрлэсэн нь дүрслэл уран сайхны төгс илэрхийлэлээрээ зургаас дутахааргүй түвшинд гүйцэтгэлтэй байсан учраас урлагийн бие даасан төрөл болтлоо хөгжжээ.

Эртний хүмүүс эсгий, арьсаар хийсэн хувцас эдлэлээ, хээлж чимэглэж эхэлснээр наамал урлагийн эхлэл болжээ. Манай орны Ноён уулын булшнаас 1949 онд олдсон Хүннү гүрний үед хамаарагдах /МЭӨ III/ зуун ширмэл ширдэг бол гоёл чимэглэлийн урлагийн нэн эртний үед үүсэлтэйн гэрч юм. Эсгий эдлэл дээрх цагаан, хүрэн хар, өнгийн хээ угалзыг тэмээний ноос болон адууны хялгасыг гурамсаж томсон  зээг тавьсан байсан. Түүхийн хөгжлийн явцад торго,саа утас болон өөрчлөгджээ.


Үйл явц: Өгсөн мэдлэгээ тогтоцтой үлдээхийн тулд зээгт наамлын аргаар бэлдсэн цагаан цаасан дээр өнгийн цаасаар цэцэг навч болон янз бүрийн амьтдын дүрсийг хайчилж наах, идэвхитэй оролцож сайн зурсан хүүхдүүдийг плакат, ил захидал, номоор шагнаж урамшуулах.

Үр дүн: Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд Торгон зураг гэж нэрлэгдэх Зээгт наамлын урлагийн талаар мэдлэгтэй болж өөрсдөө дуурайлган хийж үзэх боломжтой юм.

Монголчуудын уран сайхны сэтгэлгээний уламжлалд тулгуурлаж торго, хоргойг нааж, зээглэх хатгамал зэрэг оёдлын аргаар гүйцэтгэсэн ардын урлагийн бүтээлийг зээгт наамал гэнэ. "Зээгт наамал"-ыг "Торгон зураг" хэмээн нэрлэсэн нь дүрслэл уран сайхны төгс илэрхийлэлээрээ зургаас дутахааргүй түвшинд гүйцэтгэлтэй байсан учраас урлагийн бие даасан төрөл болтлоо хөгжжээ.

Эртний хүмүүс эсгий, арьсаар хийсэн хувцас эдлэлээ, хээлж чимэглэж эхэлснээр наамал урлагийн эхлэл болжээ. Манай орны Ноён уулын булшнаас 1949 онд олдсон Хүннү гүрний үед хамаарагдах /МЭӨ III/ зуун ширмэл ширдэг бол гоёл чимэглэлийн урлагийн нэн эртний үед үүсэлтэйн гэрч юм. Эсгий эдлэл дээрх цагаан, хүрэн хар, өнгийн хээ угалзыг тэмээний ноос болон адууны хялгасыг гурамсаж томсон зээг тавьсан байсан. Түүхийн хөгжлийн явцад торго,саа утас болон өөрчлөгджээ.

"Зээгт наамал бүтээх арга

Хар зураг гаргах, цардах, эсгэх, нугалах, наах өрөх, зээглэх саа даруулах хатгамал зэрэг дамжлагаар хийж бүтээдэг.

Хар зураг: Бүтээх зээгт наамалын бүтээлийн хэмжээний хар зургийг зураач гаргана. Нэг хувийг зургаа урлах дүрсийнхээ дагуу нэг бүрчлэн хайчлахад, нөгөөг нь өрж байрлуулахад үлгэр болгоход, гуравдах хувийг нь давхардсан хувийг нөхөж хайчлахад хэрэглэдэг байна.

Цардалт: Зээгт наамалд өнгө тохируулахдаа будаг хэрэглэхгүй бөгөөд зөвхөн өнгийн торгон эдлэлээр өнгийн дагнаасыг илэрхийлдэг. Өнгө тааруулж сонгосон торгоныхоо арыг ширхэг дагуулан цардана. Дээр үед малын дэлүү, банлиг хэмээх ургамлын үндсээр найруулсан жонхуу хэрэглэдэг байсан бол одоо голдуу гурилаар найруулж хэрэглэж байна.

Эсгэлт: Хэрхэн эсгэж байсан тухай мэдээ баримт нотолгоо олдоогүй ч хар зурагт дүрслэгдсэн хайчилж бэлдсэн дүрсүүдээ материалдаа цардаад хар зурагнаас 2 мм орчим зайтай үлдээж эсгэдэг байсан мэдээ байдаг.

Наалт: Эсгээд илүү авсан 2 мм хөвөөг дотогш нь нугалж наадаг.

Өрөлт: Цардаж, эсгэж наасан дүрсүүдээ хар зураг дээрээ өрж байрлуулан л байх захыг нугаласнаа дээд талд байрлуулж наалтгүйгээр өрнө.

Зээг: Зохиомжийн дүрслэгдхүүний хэвийг алдагдуулахгүйн тулд хэрэглэдэг нэг ёсны бэхэлгээ болдог.

Зээг нь гурамсан зээг, хялгасан зээг туузан зээг, алт мөнгөн зээг гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй.

-          Зөв, солгой эрчээр томсон торгон утсыг гурамсан зээг гэдэг.

-          Адууны уртын хялгасыг торгон утсаар ороож зээглэхийг хялгасан зээг гэдэг.

-          Алт, мөнгөн сааг зээг дагуулан самнаас гаргаж оёх явцыг саа даруулах гэдэг.

-          Алтан сааг улаан утсаар, мөнгөн сааг ногоон болон цагаан утсаар даруулж оёдог.

Зээгт наамалд нүд, ам, хамар, хөмсөг гэх мэт нааж хийх боломжгүй жижиг зүйлсийг задгай хатгамлаар оёно.   

“Зээгт наамалын зохиомж”

Дүрсүүдээ өгөгдсөн талбайд илүү байрлуулж хоосон зай үлдээлгүй уламжлал шинэчлэлийг хадгалсаар иржээ.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download