“Дүрслэх урлагийн өдрүүд” 2011.06.04-07

Зохион байгуулагч:

 UNITEL компани 

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Design park

 “Дүрслэх урлагийн өдрүүд”

2011.06.04-07

Бүх дүрслэх урлаг, дизайны эх үүтгэл суурь бол дүрслэх урлаг юм.

Зорилго:

Үүрэн телефоны “Unitel” group-ийн санаачилж буй 2011.06.03-07 хооронд Улаанбаатар хотын бүх музейг 7 хоногийн турш үнэгүй үзэгчиддээ нээлттэй үзүүлэх өдрүүдийн хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Design park” хамтран Монголчуудын Дүрслэх урлагийн түүхэн үнэт өвийг сурталчлах, орчин үеийн Дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд таниулахаар дараах хөтөлбөрийн дагуу “Дүрслэх урлагийн өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна.

Энэ өдрүүдэд музей олон нийтэд нээлттэй ажиллах болно.


2011.06.04 Бямба гариг

“Уран бүтээлчийн амьдрал сонгох нь:”

Дүрслэх урлаг, Дизайны чиглэлээр сонгон суралцахаар сонирхож байгаа Ерөнхий боловсорлын ахлах ангийханд зориулсан мэдээлэл өгөх өдөрлөг.

  1. ШУТИС-н Үйлдвэр Дизайны тэнхимийн ахлах багш, “Design park” ерөнхий захирал:С.Болдбаатар  / Чөлөөт ярилцлага /
  2. Өдөрлөгт ирсэн Ерөнхий боловсролын ахлах ангийхантай хамт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж музейн үзмэрийг өөр өнцгөөс нь олж харах улмаар унших хэрхэн амьдралдаа ашиглахыг ярилцан туршилт хийнэ.
  3. Дүрслэх урлагийн тухай бүтээсэн кино үзнэ.


2011.06.05 Ням гариг

“Дүрслэх урлагаар сэтгэл засал хийх нь ”

 

  1. Дүрслэх урлагаар дамжуулан оюуны стресс тайлах арга зүйг ярилцан, зааж өгөх ирсэн хүн бүр өөрийн биеэр хамтран оролцож оюуны алжаалаа тайлах болно. /“Design park” гүйцэтгэх захирал, дизайнер Д.Өлзийсайхан / Art therapy, Aroma therapy, music therapy/
  2. Дүрслэх урлагийн тухай бүтээсэн кино үзнэ.


2011.06.06 Даваа гариг

“Танилцуулга өдөрлөг”

1.“Design park” танилцуулга үйл ажиллагаа хэтийн төлөвийн талаарх чөлөөт ярилцлага.

2. “Уран бүтээлч Ж.Анунарангийн үзэсгэлэгийн агуулга үзэл санаа” уулзалт ярилцлага. / Уран бүтээлч өөрөө, “Design park” уран бүтээлчид /

3. Дүрслэх урлагийн музейн танилцуулга. / ДУМ Ажилтан Ц.Солонго/

           4. Дүрслэх урлагийн тухай бүтээсэн кино үзнэ.


2011.06.07 Мягмар гариг

“Нүүдэлчдийн оюуны соёлд  орчин үеийн урлаг”

  1. Нүүдэлчдийн оюуны соёлд орчин үеийн урлагийн нэгэн хэлбэр “Байршуулах урлаг”-ийн талаар монголчуудын уламжлалт сэтгэлгээний тухай / “Design park”-ийн эрдмийн зөвлөл, ахмад уран бүтээлчид/
  2. “Ж.Анунарангийн хийж буй байршуулах урлагийг хэрхэн “Эх нялхас”-н Хүүхдийн өрөөнд томруулан байрлуулах,  хөрөнгө оруулах тухай” чөлөөт ярилцлага
  3. Дүрслэх урлагийн тухай бүтээсэн кино үзнэ.



Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дэргэдэх “Ногоон морь” галерейд болно.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download