Чинтамани

Н.К.Рерихийн уран бүтээлд аргга билгийн, гэгээрлийн дээд биелэл болсон гайхамшигт чулуу байдаг. Энэ чулууг улс үндэстний  соёлд өөр өөрөөр нэрлэдэг боловч буддизмд Чинтамани буюу ухаан бодлын чулуу гэх бий. Зөвхөн гэгээрсэн оюунд орших  оюун санааны дээд баялгийн  бэлэгдэл мөн. Бурханы тэг зургийн ёсонд “бурхны эргэлдэх дугуйн захирах ёсон” хэмээх  бурханы хуулийг хамгаалж, долоон бурханы бэлэгдэлд ордог гэж оросын судлаачид бичсэн байдаг.

Манайд 1911 онд Богд гэгээнийг төрийн тэргүүнээр  өргөмжлөөд долоон эрдэнийг биетээр буй болгосон байдаг. Урьд Монголын төрийн есөн их билэг хэмээн уламжлагдсаар иржээ. Үүнд ариун номын эгшиг дуурсан эргэдэг хүрд эрдэнэ, гайхамшигт ид шидтэй, хүн бүрийн хүслийг хангадаг чандмань эрдэнэ, гурван дүрсээс бүтсэнийг норовэрдэнэ буюу таван дүрсээс бүтснийг (зэндмэн эрдэнэ, хаант төрийн тулгуур хатан эрдэнэ, зоригт түшмэл эрдэнэ, цаст уулын өнгө мэт заан эрдэнэ, эрдэм төгс морин эрдэнэ,чадал төгс жанжин эрдэм) гэж  үздэг. 
Эдгээр домог бэлэгдлийг Н.К.Рерих өөрийнхөөр маш өвөрмөц уран сайхны шийдэл хийсэн гэж үзэж байна. Морь, морин эрдэнэ бас  хийморийн морь гэсний санааг оруулж морины эмээл дээр эрдэнэсийн чулуу гялбаж байгаагаар мөн  тэгш таван хүсэл,таван мэдрэхүйн гайхамшиг, таван мэдрэхүйн баясгалан цэнгэлийн бэлэгдлийг нэгтгэсэн  гэж үзэж болох юм. Мөн түүний хувьд уран сайхны сонирхолтой шийдэл байсан бөгөөд өнгө будгийн сонин хослол найрсал  гэж үзэж болох юм.
Шүтээн зурагт цагаан /цагаан саарал/ морины нуруун дээр хийморь байдаг. Морьтонгүй цагаан морь буюу манайхны нэрлэж заншснаар хийморийн морь Төв азийн ард түмнүүдийн  домгийн хамгийн дэлгэрсэн дүрүүдийн нэг билээ. Гималайн нурууны сүрлэг хад ангал уулсад намирах хэдэн зуун мянган далбаан дээр ийм хийморийн морь буюу Чинтамани байхыг Рерих гярхай ажиглажээ. Аймшигт хавцал үл мэдэгдэх энэ уулсын дундаас тэр “морь” туслахаар хүрч ирдэг гэдэг итгэл бий.
Одоо манайд ч Хийморийн овоонд  хүмүүсийн итгэл найдвар хүсэл эрмэлзлэл сайн сайхны мөрөөдлийг   бэлэгдэл, тэдэнд туслахаар ирж буй хийморийн морь бүхий туг далбааг олон зуу, мянгаар харж болно. Хийморийн овоонд далбаагаа байрлуулвал хийморийн морь  туслана гэдэгт олон хүмүүс итгэдгийн шинж энэ билээ.Тусладаг ч юм уу, хэн хүний итгэлийг  шүүн хэлэх эрхтэй билээ дээ.
Н.К.Рерих бичихдээ: ”Гүн хавцлын эрэг орчим, уулын гүн манан дундаас  морины  дүрс харагдах мэт болно. Морьтон хүн харагдахгүй. Харин эмээл дээр ёр бусын гэрэл туяарна. Жинчдийн алдсан морь болов уу? Аль эсвэл гүн хавцал дээгүүр харайхдаа эзнээ унагасан юм болов уу? Хэрэв эзэн нь туйлдсан морио замдаа  орхитол хэсэг хугацааны дараа амарч босоод эзнээ хайж явна уу? Эрүүл ухаантан бол ингэж л бодно. Гэвч зүрх өөр зүйлийг өгүүлнэ. Аугаа их Шамбалаас ариун уулын оройгоос  цагаа болохоор ганц хүлэг морь гарч ирнэ. Түүний эмээл дээр ертөнцийн эрдэнэ Чинтамани, гайхамшигт эрдэнийн чулуу , ертөнцийг аврагч  байгаа бусуу. Цаг нь болж, ганц хүлэг морь ертөнцийн аврал болсон чандмань эрдэнэ авчирч байгаа болов уу? “ гэсэн байдаг. 
Н.К.Рерихийн зураг дээрх цагаан морь галын дөлд шатаж байгаа мэт уулсын хавцалаас бууж явахдаа алтан дөлөнд автсан гурван мандлын  тэмдгийг авч явна.
Энэ тэмдэгт бол неолитийн үеэс хүн төрөлхтний эртний  бэлэгдэл бөгөөд  яг ийм тэмдэглэгээ агуулга олон янзын соёл гүн ухаанд ч байдаг. Энэтхэгт Чинтамани  аз жаргалын ойлголт,  Хятадын тэнгэрийн сүмд ч, Меилингийн нэрт зураг дээрх  Христийн цээжин дээр, Страсбургийн  мадонны дүрслэлд, загалмайтны илд бамбайнд  байдаг аз жаргалын ойлголтыг гэх мэтээр  дурдаж болох юм. 
Монголын хадны сүг зураг, түвд бөгж, буддын туганд ч байна. Неолитийн гүн рүү нэвтэрбэл гончарын хээ угалзанд   буй. Н.Рерихийн Чинтамани зураг Гималайн домгийн  дүрслэл бус гэгээрсэн оюуны үүднээс хүн төрөлхтөнд мэргэн ухааны чандмань эрдэнэ  илгээгддэг болохыг дүрслэжээ. Мөн  Сансрын хөгжлийн шинэхэн хуудсыг тэмдэглэдэг гэж үздэг. 1924 онд энэ зургийн эхний хувилбарт  эмээл дээр эрдэнэсийн саван дотор байгаа эрдэнэсийн гэрэл гялалзаж харагдана. Энэ бол эрдэнэсийн хайрцгаас эрдэнэс гялбаж байдаг  бас өрнийн өөр үлгэр домгоос санаа авсан байж болох талтай. 
Чинтамани зураг сүрлэг уул, ер бусын тод өнгө, нууцлаг ертөнц дохь  хүсэл мөрөөдөл , хамгийн өндөр хавцал уулс дундаас хийморийн морь хүрч ирэх, өөдрөг үзэл авчрах ийм нэгэн зураг юм.  Олон жилийн тэртээ харсан энэ зураг нүдээ анхиад ч өнгө өнгөөрөө ялгаран харагдах сүрлэг. 
Өнөөдөр сэтгэлийн гүнд ёроолгүй ангал мэт хэцүү байвч тэртээгээс Рерихийн зурсан морь айсуй санагдах нь энэ зургийн  эерэг  бодол төрүүлэх  гайхамшигт увидас ажээ.
У.Сарантуяа

Академич Ш.Бирагийн дэмжлэгээр Олон улсын Рерихийн төвөөс Рерихийн үзэсгэлэн  Монголд  энэ наймдугаар сард  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарлаа.

Би Чинтамани зургийг анх хараад Н.К.Рерихийн сүрлэг уулсууд ер бусын өнгөтэй байхаар нь энэ зургуудыг сансрын уудмыг төсөөлсөн байх гэж бодож байсан юм. Ямар ч атугай алсын уулс, хавцал  дундаас морь гарч ирсэн нь маш монголжуу байхад гайхаж билээ. Москва хотод оюутан байхдаа  л төрсөн сэтгэгдэл.

Н.К.Рерихийн уран бүтээлд арга билгийн, гэгээрлийн дээд биелэл болсон гайхамшигт чулуу байдаг. Энэ чулууг улс үндэстний  соёлд өөр өөрөөр нэрлэдэг боловч буддизмд Чинтамани буюу ухаан бодлын чулуу гэх бий. Зөвхөн гэгээрсэн оюунд орших  оюун санааны дээд баялгийн  бэлэгдэл мөн. Бурханы тэг зургийн ёсонд “бурхны эргэлдэх дугуйн захирах ёсон” хэмээх  бурханы хуулийг хамгаалж, долоон бурханы бэлэгдэлд ордог гэж оросын судлаачид бичсэн байдаг.


Манайд 1911 онд Богд гэгээнийг төрийн тэргүүнээр  өргөмжлөөд долоон эрдэнийг биетээр буй болгосон байдаг. Урьд Монголын төрийн есөн их билэг хэмээн уламжлагдсаар иржээ. Үүнд ариун номын эгшиг дуурсан эргэдэг хүрд эрдэнэ, гайхамшигт ид шидтэй, хүн бүрийн хүслийг хангадаг чандмань эрдэнэ, гурван дүрсээс бүтсэнийг норовэрдэнэ буюу таван дүрсээс бүтснийг (зэндмэн эрдэнэ, хаант төрийн тулгуур хатан эрдэнэ, зоригт түшмэл эрдэнэ, цаст уулын өнгө мэт заан эрдэнэ, эрдэм төгс морин эрдэнэ,чадал төгс жанжин эрдэм) гэж  үздэг.

 
Эдгээр домог бэлэгдлийг Н.К.Рерих өөрийнхөөр маш өвөрмөц уран сайхны шийдэл хийсэн гэж үзэж байна. Морь, морин эрдэнэ бас  хийморийн морь гэсний санааг оруулж морины эмээл дээр эрдэнэсийн чулуу гялбаж байгаагаар мөн  тэгш таван хүсэл,таван мэдрэхүйн гайхамшиг, таван мэдрэхүйн баясгалан цэнгэлийн бэлэгдлийг нэгтгэсэн  гэж үзэж болох юм. Мөн түүний хувьд уран сайхны сонирхолтой шийдэл байсан бөгөөд өнгө будгийн сонин хослол найрсал  гэж үзэж болох юм.

Шүтээн зурагт цагаан /цагаан саарал/ морины нуруун дээр хийморь байдаг. Морьтонгүй цагаан морь буюу манайхны нэрлэж заншснаар хийморийн морь Төв азийн ард түмнүүдийн  домгийн хамгийн дэлгэрсэн дүрүүдийн нэг билээ. Гималайн нурууны сүрлэг хад ангал уулсад намирах хэдэн зуун мянган далбаан дээр ийм хийморийн морь буюу Чинтамани байхыг Рерих гярхай ажиглажээ. Аймшигт хавцал үл мэдэгдэх энэ уулсын дундаас тэр “морь” туслахаар хүрч ирдэг гэдэг итгэл бий.

Одоо манайд ч Хийморийн овоонд  хүмүүсийн итгэл найдвар хүсэл эрмэлзлэл сайн сайхны мөрөөдлийг   бэлэгдэл, тэдэнд туслахаар ирж буй хийморийн морь бүхий туг далбааг олон зуу, мянгаар харж болно. Хийморийн овоонд далбаагаа байрлуулвал хийморийн морь  туслана гэдэгт олон хүмүүс итгэдгийн шинж энэ билээ.Тусладаг ч юм уу, хэн хүний итгэлийг  шүүн хэлэх эрхтэй билээ дээ.

Н.К.Рерих бичихдээ: ”Гүн хавцлын эрэг орчим, уулын гүн манан дундаас  морины  дүрс харагдах мэт болно. Морьтон хүн харагдахгүй. Харин эмээл дээр ёр бусын гэрэл туяарна. Жинчдийн алдсан морь болов уу? Аль эсвэл гүн хавцал дээгүүр харайхдаа эзнээ унагасан юм болов уу? Хэрэв эзэн нь туйлдсан морио замдаа  орхитол хэсэг хугацааны дараа амарч босоод эзнээ хайж явна уу? Эрүүл ухаантан бол ингэж л бодно. Гэвч зүрх өөр зүйлийг өгүүлнэ. Аугаа их Шамбалаас ариун уулын оройгоос  цагаа болохоор ганц хүлэг морь гарч ирнэ. Түүний эмээл дээр ертөнцийн эрдэнэ Чинтамани, гайхамшигт эрдэнийн чулуу , ертөнцийг аврагч  байгаа бусуу. Цаг нь болж, ганц хүлэг морь ертөнцийн аврал болсон чандмань эрдэнэ авчирч байгаа болов уу? “ гэсэн байдаг.

Н.К.Рерихийн зураг дээрх цагаан морь галын дөлд шатаж байгаа мэт уулсын хавцалаас бууж явахдаа алтан дөлөнд автсан гурван мандлын  тэмдгийг авч явна.

Энэ тэмдэгт бол неолитийн үеэс хүн төрөлхтний эртний  бэлэгдэл бөгөөд  яг ийм тэмдэглэгээ агуулга олон янзын соёл гүн ухаанд ч байдаг. Энэтхэгт Чинтамани  аз жаргалын ойлголт,  Хятадын тэнгэрийн сүмд ч, Меилингийн нэрт зураг дээрх  Христийн цээжин дээр, Страсбургийн  мадонны дүрслэлд, загалмайтны илд бамбайнд  байдаг аз жаргалын ойлголтыг гэх мэтээр  дурдаж болох юм.

Монголын хадны сүг зураг, түвд бөгж, буддын туганд ч байна. Неолитийн гүн рүү нэвтэрбэл гончарын хээ угалзанд   буй. Н.Рерихийн Чинтамани зураг Гималайн домгийн  дүрслэл бус гэгээрсэн оюуны үүднээс хүн төрөлхтөнд мэргэн ухааны чандмань эрдэнэ  илгээгддэг болохыг дүрслэжээ. Мөн  Сансрын хөгжлийн шинэхэн хуудсыг тэмдэглэдэг гэж үздэг. 1924 онд энэ зургийн эхний хувилбарт  эмээл дээр эрдэнэсийн саван дотор байгаа эрдэнэсийн гэрэл гялалзаж харагдана. Энэ бол эрдэнэсийн хайрцгаас эрдэнэс гялбаж байдаг  бас өрнийн өөр үлгэр домгоос санаа авсан байж болох талтай.

Чинтамани зураг сүрлэг уул, ер бусын тод өнгө, нууцлаг ертөнц дохь  хүсэл мөрөөдөл , хамгийн өндөр хавцал уулс дундаас хийморийн морь хүрч ирэх, өөдрөг үзэл авчрах ийм нэгэн зураг юм.  Олон жилийн тэртээ харсан энэ зураг нүдээ анхиад ч өнгө өнгөөрөө ялгаран харагдах сүрлэг.

Өнөөдөр сэтгэлийн гүнд ёроолгүй ангал мэт хэцүү байвч тэртээгээс Рерихийн зурсан морь айсуй санагдах нь энэ зургийн  эерэг  бодол төрүүлэх  гайхамшигт увидас ажээ.

У.Сарантуяа

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download