Цаасан шуумал

Цаасан шуумал /папье машье/ яаж хийдэг юм бол гэсэн асуулт үзэгчээс тогтмол гардаг. Манай цамын танхимд цаасан шуумал баг олонтоогоор буй. Монголчуудын нүүдлийн амьдралд зөөж тээвэрлэхэд хөнгөн тулд шуумал аргаар барималд хийж ирсэн гэж ярьдаг. Шуух арга хэд хэдэн янз буй.

Нэгдүгээр арга: Шавар материалаар шуух баримлын дүрс тойм байдлыг гаргана. Түүн дээр цавуутай мутуу цаас ээлжлэн наана. Түүнийг будаж маажиндаж шуумал хийдэг.

Хоёрдугаар арга: Муутуу цааасыг гурилтай хольж чанаж болгоод биежүүлэн дүрсээ хийнэ. Байтуу хүж хольж нүдэж засаад цавуутай будгаар будаж хийнэ.

Гуравдугаар арга: Шороогоор дүрс хийж, улмаар түүн дээр жонхуутай муутуу цаас нааж, дүрсээ гаргаж засаж будаж, маажиндаж хийнэ.

Дээрх аргуудыг хэрэглэж хийсэн баг музейгээс үзэж болно. Мөн зурж будахдаа багийн нүд хамар уруул хөмсөг зэргийг хийж, догшин ширүүн дүр , цагаан өвгөн, Хаш хааны хүүхдүүд гэх зэрэг зөөлөн эерэг олон дүрийг уран сайхан чадварлаг гаргасан байдаг. Мөн Жамсрангийн баг олон мянган том жижиг шүрээр хийсэн байгаа нь байгааг олж үзэж болно. Цамын баг өмсгөл хийх талаар Лувсанцэрэн, Пунцаг-Осор нарын урчууд их алдартай байсан бөгөөд Монголын олон зуун сүм хийдийн дэргэд тус бүр өөрийн урчуудтай байжээ.

Сүүлийн үед муутуу цаасны оронд сонины цаас ашигладаг болжээ.Одоо ч гэсэн эдгээр багийг шуумлын аргаар хийсээр байгаа билээ.

У.Сарантуяа

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download