“МУЗЕЙН ҮЗМЭРИЙН АУДИО ХӨТӨЧ” төсөл

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей нь Монголын дүрслэх урлагийн зуун зууны шилдэг зураач, урчуудын бүтээл туурвилын сор, дахин давтагдашгүй үзмэрүүдийг дотоод гадаадын үзэгчдэд дэлгэн толилуулж, судалгааны гүнзгий үндэслэлтэйгээр тайлбарлан танилцуулах үндэсний соёл урлагийн эрхэмсэг байгууллага  билээ.

Музейн үзмэрийн тайлбарыг боловсронгуй, хөнгөн шуурхай болгох, шинэ техник технологи оруулж ирэх, Монголыг зорин ирсэн гадаадын жуулчдад эх хэлээр нь Монголын түүх, соёл урлагийн тухай эмх цэгцтэй, үнэн зөв мэдээлэл өгөх Монгол орноо дэлхийд сурталчлан таниулах зорилгоор Нидерланд улсын Ханхүү Клаусын Сан /The Prince Claus Fund/-тай 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, “Музейн үзмэрийн Аудио хөтөч” төслийг хэрэгжүүлж эхэлсэн болно. Манай хамт олон төслийн үр дүнгээр эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэн гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.

“Музейн үзмэрийн аудио хөтөч” төслийн ач холбогдол:

Олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны нээлтэй, тав тухтай, соёлт үйлчилгээтэй орчин бүрдүүлэн үзэгчдийг татаж  тэдэнд байнгын хүндэтгэлтэй харьцах замаар үзэгч өөрийн сонирхсон, судлахыг хүссэн чиглэлээрээ сонголт хийн  үзэх боломжтой. ДУМ музейн үзэгчдэд үйлчилсэн олон жилийн туршлагаас монголд ирсэн жуулчид монголын түүх, соёлын бүхий л зүйлүүдтэй танилцах цаг багахан байдаг. Энэхүү төсөл нь гадаад, дотоодын үзэгчдэд богино хугацаанд дэлгэрэнгүй, судалгааны үндэслэл, мэдээлэл сайтай тайлбарыг мэдлэг болгон авах боломжийг өгөх юм.

“Музейн аудио хөтөч” төслийн текст бичих ажлыг ДУМ-н эрдэм шинжилгээний багынхан хийж  гүйцэтгэн бэлэн болсон бичвэрийг мэргэжлийн урлаг судлаачын дүгнэлт гаргасны дараа  музейн арга зүйн зөвлөлөөс хэлэлцэж, урлаг судлалын түвшинд сайн судалгааны ажил хийж бичсэн нийтэд танилцуулахад хангалттай зөвлөмж болохуйц бүтээлч ажил болж байгаа юм. 

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download