ЮНЕСКО-гийн төсөл

ЮНЕСКО-с санаачилсан "Соёлын өвийг хамгаалах ба музейг хөгжүүлэх" хөтөлбөрт Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх төсөл хамрагдсан юм. Хөтөлбөрийн зорилго нь хөгжингүй болон хөгжлийн шилжилтийн үеийг дамжиж байгаа орнуудын соёлын өвийг хамгаалах, музейг хөгжүүлэх, олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Тус байгууллага "Кабул, Афганистаны музейн сан хөмрөгийг хамгаалах", "Таджикстаны музейн сан хөмрөгийг хамгаалах" зэрэг төслүүдийг Азийн бүсэд хэрэгжүүлж байна.

2004-2007 онд хэрэгжүүлэх "Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл 3 гол ажилбарыг хамарч байна. Үүнд:

  • БҮРТГЭЛ, КАРТЖУУЛАЛТ- Үзмэрийн хадгалалтын байдлын талаар тайлан бичлэг бүхий бүртгэлийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох. "Object ID"-г ашиглэн үзмэрүүдийг тодорхойлох
  • ҮЗМЭР ХАМГААЛАЛТ- Үзмэрт нөлөөлөх гэрэл ба дулаан, чийгшилтийн хяналт тогтоох, сан хөмрөгийн байршил, төхөөрөмжийн шинэчлэлт хийх
  • СУРГАЛТ- Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах, гадаадад сургах
  • Тус музейн ажилтнууд ба ЮНЕСКО-н мэргэжилтнүүд хамтран музейн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна урлагийн бүтээлүүдийг хамгаалахад олон нийтийг оролцуулахад анхаарлаа хандуулна.

    SECURITY AT MUSEUMS

    МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

    татах | download

    The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

    татах | download

    Running a Museum: A Practical Handbook

    татах | download

    ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

    DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

    татах | download

    DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

    ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

    татах | download

    CARE HANDLING OF MANUSCRIPTS

    ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

    татах | download

    ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

    татах | download